Танилцуулга

Ариг Аня анхны салбар 2004 онд байгуулагдаж тасралтгүй хөгжсөөр Улаанбаатар хотод 10 салбар, Амгалан ханган нийлүүлэх үйлдвэр, 200 гаруй ажиллагсадтайгаар "Дэлхий даяар Аригийн гэрлийг асаая" алсын хараатай үйл ажиллагаа явуулж байна

2025 онд дотоодын франчайз салбаруудыг стандарт, эрүүл түүхий эд материалаар хангах Амгалан ханган нийлүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулав. Бид ирээдүйн зорилгынхоо хүрээнд 2026 оноос эхлэн Монгол орон даяар 100-150 франчайз салбар, Япон улсын Осака хот, АНУ-ын Washington D.C. хотод салбар ресторанаа байгуулж үйл ажиллагаагаа олон улсад өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна

Дэлхий даяар байгуулагдах Ариг Аня салбаруудын бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд шаардагдах орчин үеийн технологи бүхий гал тогооны тоног төхөөрөмж, барилгын материал, сав баглаа боодол, хүнсний түүхий эд материалаар тасралтгүй хангах тээвэр логистикийн дэд бүтцийг бүрдүүлэх, зураг төсөл, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг Япон улсын мэргэжлийн компаниудаар гүйцэтгүүлэхээр Осака хотод "Arig AP" компани байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна

Arig Logo

companies.workersNumber

200+

companies.branchesNumber

10+

companies.experience

20+